Триатлоны УАШТ маргааш эхэлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 25

Тэсвэр хатуужлын спорт болох Триатлоны Улсын Аварга шалгаруулах тэмцээн 2019 оны долоодугаар сарын 26-27-ны баасан, бямба гарагт Архангай аймгийн Өгийнуурт болох гэж байна. Тэмцээнийг Монголын Триатлоны холбооноос зохион байгуулж явуулах бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “UBB” компани, хамтрагчаар БСШУСЯ, БТСГ тус тус оролцох юм.

Тэмцээнийг ОУТрХ-ны дүрмийн дагуу кросс триатлоны төрлөөр (уулын дугуйтай) спринт зайд явуулж, элит, өсвөр үе, сонирхогчдын Age group эрэгтэй, эмэгтэй төрлөөр, мөн багийн холимог буухиа, сонирхогчдын Try-Tri уралдаан (эрэгтэй, эмэгтэй) гэсэн төрлөөр явуулна.

Тэмцээний зай:

Ø Элит, өсвөр үе U19 :  500 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх

Ø Сонирхогчдын Age group : 500 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх

(20-29 нас, 30-39 нас, 40-49 нас, 50-59 нас, 60-69 нас)

Ø Өсвөр үе U15 :  250 м сэлэх, 5 км дугуйгаар, 1,5 км гүйх

Ø Сонирхогчдын Try-Tri :  250 м сэлэх, 5 км дугуйгаар, 1,5 км гүйх

Энэ удаагийн УАШТ-д манай улсын шилдэг триатлончид бүгд оролцохоос гадна Ёкохамагийн ДАШТ-ий цувралд өрсөлдсөн Ц.Цэрэнбат Японоос, 2005 оны анхны УАШТ-ий мөнгөн медальт, дугуйн спортын ОУХМ Х.Пүрэвсүрэн БНСУ-аас ирж уралдах гэж байна. Түүнчлэн Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Ард санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг зэрэг олны танил хүмүүс өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top