-Шинэ цагийн түүхэнд анх удаа гадаадын тагнуулд ял шийтгэлээ-
Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадаас манай улсын иргэдийг хамтран ажиллахыг ятгах, хамтран ажиллахаар тохиролцох, улмаар хамтран ажиллаж төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлуулах буюу дамжуулж авах тохиолдол гарах болжээ.
Харин энэ эрсдэлээс сэргийлэх чиглэлд Монгол Улсын тагнуулын байгууллага ажилладаг. Тагнуулын байгууллага нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа болон бусад үйл ажиллагаа явуулдаг.
Энэ хүрээнд өнгөрсөн 2018 оны аравдугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийж байсан гадаадын иргэн болон түүнтэй хамтран ажиллаж байсан манай улсын иргэдийн үйлдлийг илрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулсан байдаг.
Тухайн этгээдүүдийн гэмт үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хурал энэ сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болж өнгөрлөө.
Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн хэрэгт холбогдсон гадаадын иргэн В-д 13 жилийн хорих ял, Монгол Улсын иргэн А-д 13 жил гурван сарын хорих ял, Монгол Улсын иргэн М-д 13 жилийн хорих ял шүүхээс оногдуулж шийдвэрлэлээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, манай улсын нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулсан этгээд нь Тайвань улсын иргэн бөгөөд түүнийг шүүхээс Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйл буюу тагнуул хийх гэсэн үндэслэлээр яллажээ. Харин Монгол Улсын иргэн А, М нарыг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг буюу гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, 19.12 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг буюу төрийн нууц задруулах, 17.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг буюу албан тушаалаа ашиглаж эд хөрөнгө завшсан гэх гэмт хэрэг үйлдсэнд тооцож ийнхүү тус тус 13 жилийн ял оноож, хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэхүү явдал нь шинэ цагийн түүхэнд анх удаа өөрийн нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулсан гадаадын иргэнийг хорих ялаар шийтгэсэн анхны тохиолдол болж байна. Ял шийтгэгдсэн гадаадын иргэний ялыг Монгол Улсад эдлүүлэх бөгөөд хоёр орны эрхзүйн хамтран ажиллах хүрээнд ялтан шилжүүлэх боломжгүй гэх мэдээллийг зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.
Харин гадаад улсын тусгай албадад мэдээлэл дамжуулсан гэх хэргээр өнгөрсөн онд гэхэд Монгол Улсын хоёр иргэн ял шийтгэгдсэн байдаг. Энэ хэрэг одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд илэрсэн байдаг ба УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав, Д.Чинбаяр нарыг Тайвань улс руу Монгол Улсын дотоод нууцтай холбоотой асуудлыг орчуулан гаргаж, тагнуул хийж байсан үндэслэлээр ял шийтгэсэн байдаг. Анхан шатны шүүхээс тэдэнд 16-22 жилийн хорих ял оноосон боловч шүүгдэгч нар давж заалдсанаар Д.Чинбатад 17.6 жил, З.Пагмажавд 8 жилийн хорих ял тус тус оноож ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Сүүлийн жилүүдэд гадаад улсын тагнуулын байгууллага, тусгай албадууд Монгол Улсын иргэдтэй хамтарч ажиллах, ялангуяа манай төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээдийг ашиглах эрмэлзэлтэй байдаг талаар албаныхан мэдээлж байгаа юм.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлд зааснаар буюу гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө гэж заасан байдаг. Иймд гадаадын тусгай албадтай хамтран ажиллахаар тохиролцсон тохиолдолд иргэн та Тагнуулын ерөнхий газарт сайн дураараа мэдэгдэж, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
Сэтгэгдэл ( 4 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая
yaj eh oronoo hudaldaj amidarch chaddag bnaa, segsger ch gesen eej mine,siimhii ch gesen eh oron mine gej boddoggui um baihdaa
Aluurchin elbegdorjiin gadaadiin darga nartaa damjuulsan medeenyydiin hajuud edgeer ochyyhen jijig jaraahainuudiin yildel Bol orovdmoor ochyyhen dee. Hoorondoo 1 negiigee yzej chaddaggyi munharsan maluud gadaad ezeddee medee ogoh byy Hel byyr mongoliin toriig Sohle dylii, tembyyt tovdyydiig tsarai alsan guij guvshij, alt Mongo uul ovoo shig ogch bayduuchlan bariuldag baisan biz dee
их богд эзэн Чингис хаан минь урвагч нарыг цаазалдаг байсан.