Олон улсын Казах куреш бөхийн холбооны ерөнхийлөгч, Казахстаны Эрчим хүчний сайд Канат Бозумбаев “Bestnews.kz” сайтад ярилцлага өгчээ.
-Канат Алдабергенович, Польшид Европын аварга шалгаруулах куреш бөхийн тэмцээн маш амжилттай болж өнгөрлөө. Гадаадад ойрын үед том тэмцээн зохион байгуулах төлөвлөгөө байна уу?
-Бид гадаадад куреш бөхөө сурталчлан дэлгэрүүлэх талаар их ажиллаж байгаа. Энэ зорилгоор ДАШТ, Ази тивийн аваргын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тивийн аваргын тэмцээн Монголд болно. Бэлтгэл ажилдаа ороод ажиллаж байна.
-Азийн АШТ хэзээ болох вэ?
-Наймдугаар сарын 16-17-нд болно.
-Танай холбооны үйл ажиллагааг гадаад, дотоодын мэргэжилтнүүд өндөр үнэлж байгаа. Тив, дэлхийн тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж байна. Куреш бөх сонирхогчид, бөхчүүд хэзээ манай бөх Зуны олимпын наадмын хөтөлбөрт багтах бол гэж хүлээж байна.
-Мэдээж олимпын хөтөлбөрт багтах нь манай зорилго. Гэхдээ энэ бол ганц хоёр жилд бүтэх асуудал биш. Олон жилийн ажиллагаа хэрэгтэй. Одоогийн байдлаар манай холбоонд гадаадын 29 холбоо, олон улсын хоёр байгууллага элсээд байна. Ойрын үед шинээр арван орон элсэх болно. Энэ улсууд куреш бөхийн Улсын аваргын тэмцээнээ тогтмол зохион байгуулдаг болох хэрэгтэй байна. Манай холбоо доод тал нь 40 гишүүнтэй болсон хойно бид ОУОХ-той яриа хэлэлцээр хийж эхэлнэ.
-40 гишүүнтэй болчихвол олимпын наадамд багтана гэсэн үг үү?
-Олимпын нэг цикл өнгөртөл орох боломж байхгүй. Бас бусад спортын холбоод саад болохыг хичээж байгаа. Жишээ нь, Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдоо манай тэмцээнд оролцохыг хориглочихлоо. Уг нь жүдо, куреш гэсэн хоёр бөх харилцан, хамтран ажиллах боломжтой. Харин бид куреш бөхчүүддээ хориг тавьдаггүй. Ямар ч бөхийн төрлөөр тэд хичээллэж болно. Бөхийн өөр төрлөөр барилдаад туршлага сууж, шинэ юм нэвтрүүлэхэд юу нь болохгүй гэж. Бид энэ талаар ОУОХ болон бусад бөхийн холбоодтой ярилцах болно.
Казахстаны куреш бөхчүүд саяхан манай улсад ирж бэлтгэл хийжээ.
Сэтгэгдэл ( 1 )
ene bol kazakuudiin sayhan zohioson boh l dee.yamarch dvrem juramgui baahan end tendees huulsan dvremtei barildaan l dee.anh ene bohiin sanaachilsan kazak ni mongol bohiin barildaan vzeed l kazak huresh geh barildaan zohioj omsgoliig ni bodoj gargajee. judo bol olon jiliin tvvhtei barildaan ch dee.ted ene kazakuudiig judogoos olon dvrem mehiig hulgailj hiij buid durgui bgaa l daa.kazakuud mongotoi bolood baahan yum hiij busadiig zvilsiig hulgailj bnaa..