“АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Цагаан Ордонд энэ сарын 31-нд уулзана” гэж Америкийн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Стефани Гришэм мэдээллээ.
Стефани Гришэм “Монголын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр улсын хамтын ажиллагаа, аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулна. Ерөнхийлөгч нар батлан хамгаалах, хөрөнгө оруулалт болон Энэтхэгийн далай-Номхон далайн бүс нутаг дахь чөлөөт, нээлттэй байдлыг дэмжих талаар хэлэлцэх юм” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
2
2
Oilgoh Yy tsaadah chine