Хятадын эсрэг худалдааны дайн МОНГОЛ НООЛУУРТ боломж авчрав

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 01

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний суудалд 2017 онд сонгогдсоныхоо дараа анхны гадаад томилолт болох жил бүрийн есдүгээр сард АНУ-ын Нью-Йорк хуралддаг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганд явахаас татгалзсан юм. Үүнийгээ төсвийн зардал хэмнэхтэй холбон тайлбарласан ч олон нийтийн зүгээс энэ алхамд нь шүүмжлэл, сайшаалын аль алийг дагалдуулж байлаа. Магадгүй тэрбээр бэлэн биш байсныг үгүйсгэхгүй ч төрийн тэргүүн нь гадаад харилцааг төлөөлөх үндсэн үүрэг, бодлогоо хэрэгжүүлэхдээ “төсөв хэмнэх” гээд байх нь утга учир муутай хэрэг байлаа.

Тэрбээр энэ удаад АНУ-д төрийн айлчлал хийж, гадаад харилцааны түүхэнд өөрийн нэр дээр бичигдэх шинэ хуудсыг бичиж байна. Энэхүү айлчлалын гол зорилго юу вэ, айлчлалаар ямар асуудал яригдах вэ, яриа хэлэлцээ амжилттай болох цаг хугацааны тохирол нь юу вэ гэх зэрэг асуултууд улс төр ажиглагчдын сонирхлыг юун түрүүнд татаж буйг хэлэх нь зүй. Албан ёсоор айлчлал өчигдрөөс эхэлж, эхний өдрөө тэрбээр тус улсын Стратеги, олон улсын судалгааны төвд хоёр улсын харилцааны асуудлаар мэдээлэл хийж, судлаачдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх уулзалтад хэлсэн үгэндээ “АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүдийн санаачилсан “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг манай улс талархан хүлээн авч байгаа бөгөөд Америкийн ард иргэд, Конгрессийн гишүүд дэмжинэ гэдэгт миний бие итгэлтэй байна. Миний бие хувийн хэвшлийн аливаа зөв санаачилгыг дэмждэг тул танай улс ч дэмжин батлаасай хэмээн хүсэж байна” гээд “...Манай бүс нутгийн эдийн засаг Америктай харьцуулахад бүтээмж муу байгааг манай хамтарсан бизнесийнхэн шийдэж чадах ч улс төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй” гэж хэлжээ.

Энэ удаагийн айлчлалын гол зорилго агуулгыг дээрх эшлэлээс уншиж болох биз ээ.

АНУ-ын Конгрессийн гишүүн Тэд Йохо нарын есөн гишүүн 2018 оны долоодугаар сарын 26-нд дээр дурдсан Худалдааны хуулийн төслийг өргөн барьсан юм. Үүнээс хойш  АНУ-ын Конгрессын бүрэлдэхүүн сонгуулиар өөрчлөгдсөн тул уг хуулийн төслийг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Сенат дахь Ардчилсан намын гишүүн Бен Кардин Конгресст дахин өргөн бариад буй.

“Хэрэв уг хууль батлагдвал Монголоос ноолууран болон нэхмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрүүлэх боломж нээгдэнэ гэж Markets Insider сайт өчигдрийн дугаартаа онцлон нийтэлжээ.

Уг мэдээллийн цахим хуудас мэдээлэлдээ Монголын “Говь” компани өндөр чанарын ноолууран бүтээгдэхүүнээ АНУ-ын зах зээлд гаргахаар бэлтгэж Чикаго, Лос-Анжелес, Сан Франциско хотуудад өөрийн дэлгүүр болон худалдааны цахим хуудсаа нээж байгааг дурдсан байна. Энэ талаар мэдээлэхдээ Монголын ноолуур нь АНУ-ын зах зээлд Хятадын энэ төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх, орон зай олж авах нь маш хүнд нөхцөлтэй өрсөлдөөн байсаар ирснийг онцолжээ.

АНУ-ын зах зээлд Хятадаас импортолдог бүтээгдэхүүнд гаалийн өндөр татвар ногдуулж, үүний хариуд БНХАУ ч мөн адил тус улсаас импортолдог бүтээгдэхүүнүүдэд өндөр татвар тавиад зогсохгүй улмаар импортын олон бүтээгдэхүүнийг Төв Ази, Евро Азийн улс орнуудаас орлуулан татах болоод байгаа. Энэхүү худалдааны дайн Евро Азийн улс орнуудад гадаад худалдааны шинэ боломж авчирч, “АНУ-гүйгээр” аж төрж болохыг ойлгуулсан гэж хэлж болно.

АНУ, БНХАУ-ын хооронд өрнөсөн Худалдааны дайны “үр дагаварт” өнөөдөр Монголын ноолуурын үйлдвэрлэлд АНУ зах зээлээ нээж байна гэж дүгнэх ажиглагчид байна. Энэ түүхэн тохирол маягийн зүйл АНУ Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн санаа юм

АНУ, БНХАУ-ын хооронд өрнөсөн Худалдааны дайны “үр дагаварт” өнөөдөр Монголын ноолуурын үйлдвэрлэлд АНУ зах зээлээ нээж байна гэж дүгнэх ажиглагчид байна. Энэ түүхэн тохирол маягийн зүйл АНУ Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн санаа юм.

Markets Insider мэдээлэхдээ “Худалдааны хууль батлагдвал Монголын эдийн засагт эерэг нөлөөтэй ба ялангуяа ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд худалдаалах илүү өргөн боломжийг нээх юм. Монгол Улс дэлхийн зах зээл дээр нийт түүхий ноолуурын 48 орчим хувийг нийлүүлж байгаа нь дэлхийн хоёр дахь том ханган нийлүүлэгч болгож байна. Хэдий ийм ч үүний 15 хувийг дотоодоо боловсруулан ноолууран хувцас үйлдвэрлэхэд ашигладаг. Үлдсэн 85 хувийг нэмүү өртөг багатай хагас боловсруулсан түүхий эд байдлаар бусад зах зээлд борлуулдаг нь Монголын Засгийн газар болон дотоодын ноолуурын үйлдвэрлэгчдийн асуудал болж байна. АНУ нь ноолуурын хэрэглээний хоёр дахь том зах зээл гэж тооцогддог. Энэхүү ноолуурын татваргүй худалдаа нь Монгол Улсад эдийн засгаа төрөлжүүлэх том боломжийг нээх болно” гэжээ.

Монголчуудын олон зууны тэртээх байлдан дагуулалтын түүхээр нь дэлхий дахин мэддэг байсан бол одоо тэд дэлхийн ноолуурын зах зээлд цэвэр, зөөлөн торгомсог ноолууран бүтээгдэхүүнээр нэвтрэхэд бэлтгэжээ. Тэд одоо Америкийн үүдэнд нэгэнт ирээд байна” гэж Markets Insider бичсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Манай эдийн засгийн хэмжээ хөрш орнуудтайгаа харьцуулшгүй бага боловч “шударга худалдаанд” итгэж Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсон түүхтэй. Тиймээс, манайд гаалийн тарифын болон өөр ямарваа нэг худалдааны саад, хүнд суртал байдаггүй билээ” гэсэн байна.

Нэг үгээр бол Монгол Улс газар зүйн байршлын хувьд эдийн засаг, нийгмийн нэлээн өөр хөгжлийн загвартай хоёр том хөршийн дунд оршдогоо сануулаад үүний бэрхшээл болон энэ дунд бидэнд ямар боломж байгааг тун эвтэйхэн хэлсэн хэрэг байх.

Айлчлалын хамгийн гол үйл явдал хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт өнөөдөр болно. Энэхүү уулзалт ямар нэг өөрчлөлтийг авчрахуйц үр дүнтэй болно хэмээн хоёр тал найдаж байгааг бүх л шатанд сануулсаар байгаа юм.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х(211.246.68.144) 2019 оны 08 сарын 02

мундаг бнаа ма еөк

0  |  0
Gobi hulgaich (66.181.161.108) 2019 оны 08 сарын 01

Tavan bogdiin Gobi bol hudlaa ulsaas unegui huvichilj awsan uur hun Gobiig uusgej sedej olj uildver bolgoson baidag yum. Googledeed uz Baatarsaihan genet bayajsan ged garj irj baigaa ni hulgaich gedgiin batalj baigaa. Erunhii saidaa shalga Baatarsaihan Nootoi!!

1  |  0
matilda(41.79.217.126) 2019 оны 08 сарын 04

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

1  |  0
Зочин(59.153.113.154) 2019 оны 08 сарын 04

Долоовор хуруугаараа заагаад бгаа юмуу, яагаад бгаан бүдүүлэг л бна даа, тэр тусмаа дипломат ёсонд...

0  |  1
Засс(66.181.161.31) 2019 оны 08 сарын 01

Энэ бол баярлах зүйл эрүүлээр сэтгэвэл 2 хөрш яадгын байдгаараал манийгаа дарлах санаатай байж л байгаа ш дээ 2 хөрштэйгээ эвтэй л байгаа ш дээ

0  |  0
Зочин(66.181.160.95) 2019 оны 08 сарын 02

Энэ бол нэг их баярлаад байх зүйл биш байхаа. Нутгаа үүрээд Амеркийн хаяанд очихгүйгээс хойш мөнхийн хоёр хөрштэйгээ эв зүйтэй байвал өлзийтэй болов уу? нэ нь хоёр хөршдөө өвдөг сөгдөн мөргөөд бай гэсэн үг биш харин хоёр хөршөөрөө энх амгалангийн батлагаа гаргуулаад батлан хамгаалахад зарцуулж байгаа үргүй зардлаа эх орныхоо бүтээн байгуулалтанд бүр ядахнаа авилгачидаа дарж авахад зарцуулвал зохистой байж болох юм.

1  |  2
zochin(103.229.122.79) 2019 оны 08 сарын 02

manay erunkhiilugch okey baylaa

2  |  0
Top