52 нас хүрсэн Жейсон Стейтемийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

Их Британийн алдарт жүжигчин Жейсон Стейтем өнөөдөр 52 нас хүрч байна.

Түүнийг тамирчин байсан гэдгийг та мэдэх үү? Тиймээ, тэр Их Британийн усанд үсрэлтийн шигшээ багийн гишүүн байсан хүн. Харин хэр тамирчин байсан бол гэдгийг нь бид судалж үзлээ.

Жейсон багадаа хөл бөмбөг тоглодог байсан ч яагаад ч юм усанд үсрэлтийн спортод “дурласан”. Тэр зүгээр нэг үсрээд байсангүй, Их Британийн шигшээ багт 12 жил зүтгэсэн тамирчин. Түүний 28 жилийн өмнөх үсэрч байгаа бичлэг ВВС-д байдаг. Одоогийнх шигээ халзан биш Стейтем 3 метрийн трамплинаас харайж байна.

Жейсон Стейтем ерөөд оны сүүл хүртэл үсрээд л байлаа. Азаар тамирчидтай хамтран ажилладаг нэгэн агент түүнд "Tommy Hilfiger”-ийн зар сурталчилгааны бичлэгт орох санал тавьсан юм.

Ингээд загвар өмсөгчийн замнал нь эхэлсэн ч төд удалгүй кино ертөнцөд орсон билээ. Харин Холливудад тэр хэр амжилттай байгааг бид сайн мэднэ.

Жейсон Стейтемийн амьдралын дүрэм

“Чи эрх чөлөөтэй хүн. Энэ чинь хийсэн хэргийнхээ хариуцлагыг бүрэн хүлээнэ гэсэн үг”

“Архи шар айраг үнэртүүлээгүй, байгалиас заяасан гоо үзэсгэлэнтэй, эх хүний зөн совин нь унтраагүй жинхэнэ эмэгтэйчүүд байгаа цагт би эр хүн хэвээр байх болно. Будаж шунхадсан, хараал хэлдэг, үнэтэй хувцас, алт мөнгө л сонирхдог, зузаан хэтэвчний өмнө хөлөө дэлгэхэд бэлэн новшнууд бол эмэгтэй хүн биш”

“Авсан дээр шороо унаагүй цагт бүхнийг залруулж болно”

“Өнөөдөр хүмүүс өмссөн хувцаснаасаа хямд болжээ”

“Адреналин” киногоор Оскарын шагнал хэзээ ч авахгүй. Миний тоглосон бусад кинонууд маань ч адилхан”

“Найз бүсгүй нь хэр биеэ зөв авч явдгаар эр хүний бахархал хэмжигддэг”

“Мөнгө бүхнийг чадна гэж үздэг хүмүүс өөрсдөө мөнгөний төлөө юу ч хийж чадах хүмүүс байдаг”

“Европчууд үсэрхэг, аюултай хүмүүс”

“Хүмүүс гадна төрхөө сайжруулах гэж л фитнест очдог. Харин би зөвхөн үсрэх, гүйх, зодолдоход хэрэг болох дасгал хийдэг”

“Хэн нэг нь зугтаад алга болдог бол зарим нь хэзээ ч урвахгүйгээр үхэж байдаг”

“Чиний гадна төрх ямар байх нь чухал биш, дотор хүн чинь хэн бэ гэдэг чухал”

“Царай муутайдаа олон хүн эмзэглэдэг, харин хэн ч тэнэг гэдэгтээ зовохгүй юм”

“Өөрийн дураар амьдар. Гэхдээ эргэн тойронд байгаа хүмүүсээ бод”

“Хэчнээн уурлаж, хэрэлдсэн ч хүнийг муухай үгээр бүү хэл. Дараа нь та хоёр эвлэрнэ. Харин муу үг хэзээ ч мартагддаггүй”

“Азгүй явдлаас зугтах гэж оролдвол маш олон таашаалыг тойроод явчихаж болно шүү”

“Юу ч тохиолдсон бай амьдралыг хэт бодитоор бүү хүлээн ав. Бид амьдралаас тэртэй тэргүй амьд гарж чадахгүй”

“Пицца түргэн тусламжаас хурдан ирдэг нийгэмд бид амьдарч байна”

“Толгой байна гэдэг дотор нь тархи байгаа гэдэг баталгаа биш”

“Миний хэлсэн үгний талаар биш, юу хэлээгүй үлдээсэн талаар бод”

“Жирийн хүнийг хог новш болгон хувиргадаг энэ цаг үед гомдмоор”

“Алдаа дутагдлыг нь уучилж болох сайн чанар хүн болгонд байдаг”

“Гурван төрлийн хүн байдаг. Баас – урсгал даган урсаж, өмхий үнэртүүлэн, бүх зүйлд өөрөөсөө бусдыг буруутган, байдлыг өөрчлөх гэж оролдохгүй. Гуалин мод – урсгал даган чимээгүй урсана. Тэдэнд бүх юм таалагдана. Урсгалын эсрэг хөвөх зориг байхгүй, баас шиг өмхий үнэртүүлж ч чадахгүй. Ухаантай хүн – Завьтай явж, хүсвэл зогсоод, хүсвэл эргээд явж чадна. Баас, гуалинг тойрон явж, тэдний өчүүхэн байдлыг огт анзаарахгүй”

“Тэнэг асуултад өгөх хамгийн зөв хариулт бол чимээгүй байх”

“Нэг минут инээхэд амьдрал  таван минут уртасдаг гэж үү? Хэнийг дооглож инээж байгаагаас шалтгаална. Амьдрал чинь богиносож ч магадгүй”

“Орчин үеийн технологи манай эмээг ч супер баатар болгож чадна. Харин энэ киног үзэхээр хүн ирэх үү. Амьд зодооныг юу ч орлож чадахгүй”

“Толинд харахад том булчин сайхан л байх. Харин надад гүйж харайж, сэлж, зодолдох бие хэрэгтэй”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top