Шимпанзе сармагчин амьтны хүрээлэнгийн ажилтны гарыг тас хазжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

Францын Луара муж дахь амьтны хүрээлэнгийн шимпанзе сармагчин үзэгчдийн нүдэн дээр өөрийг нь асардаг ажилтны гарыг тас хазсан хэрэг гарчээ. Сен Мартен ля Плэн жижиг хотод байрладаг тус амьтны хүрээлэнгийн захирал Пьер Тивийоны хэлснээр, 23 настай Бамбу гэх хочтой энэ сармагчин зөөлөн, найрсаг аашаараа алдартай гэнэ. “Түүнийг асардаг ажилтан руу яагаад дайрах болсныг ойлгохгүй байна. Тэр хэзээ ч ийм үйлдэл өмнө нь гаргаж байгаагүй. Хохирсон ажилтан ч түүний зан авирыг сайн мэддэг байсан”, гэж Пьер Тивийон ярьжээ.

FranceInfo радиогийн мэдээлснээр, амьтны хүрээлэнгийн ажилтан дөрвөн хуруу, гаргүй болсон бөгөөд түүнийг Лион хотын эмнэлэг рүү нисдэг тэргээр хүргэсэн байна.

Цуст хэргийн гэрч болсон арав орчим хүн шоконд орж, сэтгэл зүйчийн тусламж авчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top