"Токио-2020" олимпын медалийг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 28

"Токио-2020" зуны XXXII олимпын наадам эхлэхэд яг жилийн хугацаа үлджээ. Энэ өдөр "Токио-2020" наадмыг зохион байгуулагчид олимп, паралимпын шинэ медаль, оосор болон медалийн хайрцгийг олон нийтэд танилцууллаа.

Токио-2020 зохион байгуулагчид медалийн бэлдцээ хаягдал цахилгаан бараа буюу электроник төхөөрөмж цуглуулж, нийт 80 мянган тонн хаягдал боловсруулжээ. Тэдгээрийн дотор 6.2 сая орчим нь хуучин гар утас байсан байна.

Энэ төслийн үр дүнд 32 кг алт, 3.5 кг мөнгө, 2.2 кг хүрэл гаргаж авч чаджээ. Энэ нь олимп болон паралимпын наадмын тамирчдад олгогдох 5000 орчим медалийг бүтээхэд хангалттай хүрэлцэхүйц түүхий эд юм байна.

Монгол улс “Токио-1964” олимпод анх хөл тавьснаас хойш 14 дэх наадамдаа оролцоно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пэрэнлэй Шагдар (202.9.42.94) 2019 оны 07 сарын 29

Цагийн зөрөөгүй энэ олимпоос чөлөөтийн баг маань алтан медаль авч ард түмнээ БАЯРЛУУЛАХ байхаа мөн ч олон жил хүлээж ба даа Орхон байсан бол ч ... Батцэцэг Насанбурмаа сайн үзнэ биздээ Чөлөөтийн том улсууд зөвхөн Олимпод бэлддэг юм шүү гэдгийг байнга санах хэрэгтэй3

0  |  0
Top