Фридландын халааснаас “Сауд  гоби коал транс” компанид очсон ЛИЦЕНЗИЙН ТҮҮХ

2019 оны 07 сарын 29

Мөнгө чухал ч түүгээр хэмжигдэхгүй, нөхөгдөхгүй зүйлсийн нэг бол хүний гараар талхилагдан, сүйтгэгдсэн байгаль орчин  юм. Тост, Тосон бумбын нуруу, сав газрыг хамгаалах тухай асуудал сүүлийн жилүүдэд нийгмийн  сэдэв болж буй нь үүнтэй л холбоотой. Уул уурхайг хариуцлагатайгаар эрхлэхэд нутаг оронд учирч болох эрсдэл буурдаг ч  “Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааны хувьд тус  сав газар дахь  усны судлын хагалбар хэсэгт олборлолт хийгээд эхэлчихсэн. Хууль бус уурхай нь Тост, Тосон бумбын нуруунаас 6.9 км зайд ажиллаж байна. Энэ  нь “Сауд гоби коал транс” компанитай хариуцлагатай уул уурхайн тухай ярих ямар ч бодит боломж байхгүй гэсэн үг. Өнөө маргаашдаа лицензээр түрий барин хөрс  сандаачиж,  хэдэн төгрөгтэй болж болох ч маргаашийн цаадах өдрүүдэд нутаг орны байгаль сүйдэж, говийн цөөн хэдэн булаг шанд ширгэж, дэлхийд  ховор амьтад, ургамал устаж, хүн амьдрахын аргагүй болоод ирэхийн цагт юу болох вэ. Энэ компанийг хэчнээн буруутгаад нэгэнтээ ширгэсэн булгийн ус эргэж ундрах уу. Мэдээж үгүй. Тэгэхээр тэдний хууль бус үйл ажиллагааг зогсоохыг шаардах  нь, улмаар зогсоох нь  нутаг орны иргэдийн, төр засгийн байгууллагуудын аль аль талынх нь үүрэг гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

“Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагаа хууль бус гэдгийг бататгах баримт мэдээллүүдийг цувралаар хүргэж буй билээ.  Тост, Тосон бумбын нуруунд аюул дагуулсан үйл ажиллагаа явуулж буй тус компанид “дархан эрх” олгосон лицензийн үүх түүхийг энэ удаа уудлан хүргэе. Лавшруулж харах тусам тэдний үйл ажиллагаа хуудуу дүүрэн байгаа нь лицензтэй холбоотой уг мэдээллээр ч баталгаажих болно. 
 

ДЭЛГЭРЭНГҮЙ ТОЙМ УНШИХ
 

ФРИДЛАНДЫН ХАЛААСНААС “САУД  ГОБИ КОАЛ ТРАНС” КОМПАНИД ОЧСОН ЛИЦЕНЗИЙН ТҮҮХ
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ажил хийлгээчээ(66.181.161.76) 2019 оны 07 сарын 29

Аль нь зөв юм бэ

0  |  0
Баяр(103.57.94.241) 2019 оны 07 сарын 29

Батхуяг нарын талаар гарсан шүүхийн шийдвэр хүчинтэй байгаа юм бол АМГ-с тэр 106 лицензийг цуцлаж зөвшөөрөлгүй ашигт малтмал ашигласан эрүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй

0  |  0
Enhtuya(66.181.164.169) 2019 оны 07 сарын 29

Iim zewsheerel anhnaas ni yah gej egdeg yum be ter eh ornii daisan horlon svitgegch hvn dvrstei svgiig olj shiitgen ter bvgdiig ni zogsooj boliuulaach ee!

0  |  0
Top