Нэг жилийн дараа Японы нийслэл Токиод ээлжит Зуны олимпын наадам эхлэх гэж байна. “Токио – 2020” олимпын наадмын өмнө Монголын хүндийн өргөлтийн холбооны төлөөлөгчид Японд айлчилж, гэрээ байгууллаа.
Манай шигшээ багийн тамирчид Япон улсын Ибараки мужийн Намэгата хотод 2019, 2020 онд хоёр удаа хамтарсан бэлтгэл хийх боллоо. Энэ оны есдүгээр сард Тайландын Пукет хотноо болох олимпын эрх ба онооны статус бүхий ДАШТ-ий өмнө манай 10 тамирчин, хоёр дасгалжуулагч Намэгата хотод наймдугаар сарын 16- аас есдүгээр сарын 2-ны өдрүүдэд болох хамтарсан бэлтгэлд уригдлаа. Бэлтгэлийн бүх зардлыг Японы тал дааж байгаа юм.
Уулзалтын үеэр Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд Г.Батжаргал шигшээ багийн тамирчдаа төлөөлөн, Намэгата хотын дарга Ш.Сүзүки болон бусад удирдлагад талархсанаа илэрхийлэн, хүндийн өргөлтийн баг тамирчдадаа амжилт хүсэн, олимпын олон эрх авахыг хүсэн ерөөлөө. Монголын туйванчид 1972, 1976, 1980, 1992, 1996, 2004, 2008, 2016, оны олимпод оролцсон түүхтэй гэж Монголын хүндийн өргөлтийн холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Superrrr , amjilttttt !!!!