Футзалын шигшээ баг Тайвань, БНХАУ, Хонконгтой нэг хэсэгт орлоо

2019 оны 07 сарын 30

Энэ оны аравдугаар сарын 16-27-ны хооронд зохион байгуулагдах “AFC Futsal Championship 2020” (Qualifiers) тэмцээний сугалаа АХБХ-ны байранд зохион байгуулагдаж, Монгол улсын футзалын шигшээ баг Зүүн бүсийн урьдчилсан шатанд Тайвань, БНХАУ болон Хонконгийн шигшээ багуудтай оноолт таарлаа.

Урьдчилсан шатны тэмцээний Зүүн бүсийн хоёр хэсгийг тэргүүлсэн багууд 2020 оны хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын  8-ны хооронд Туркменистан улсад зохион байгуулагдах шигшээ тэмцээнд оролцох эрхээ шууд авах бол 2 хэсгийн дэд байрт орсон багууд хоорондоо Play-Off тоглолт хийж, ялалт байгуулсан шигшээ баг нь Зүүн бүсийн гурав дахь багаар тодорно.

Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнийг БНХАУ зохион байгуулна гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top