Садио Мане төрөлх тосгондоо сургууль барьж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 30

Сенегалын шигшээ баг, Английн “Ливерпуль” багийн тоглогч Садио Мане төрөлх тосгондоо санхүүгийн тусламж үзүүллээ. Мане Седиу хотод төрсөн ч бага насаа Бамбали тосгонд өнгөрүүлсэн.

Саяхан тэрээр  Бамбалид барьж байгаа шинэ сургуулийн барилгын ажилтай танилцсан байна. Мане энэ сургуульд зориулан, 240 мянган фунт стерлинг гаргасан юм.

Мане мөн Сенегалд эмнэлэг, сүм хийд барихад хандив өргөж байсан. Ядуу иргэдэд тусламж үзүүлэх сан ажиллуулдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top