Неймарын хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болголоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 30

Бразилын шигшээ, Францын ПСЖ багийн тоглогч Неймар хүчингийн хэрэгт холбогдоод байсан билээ.

Түүнд өнгөрсөн тавдугаар сард Парисын нэгэн зочид буудалд зодуулж, хүчирхийлүүлсэн хэмээн Бразилын модель Нажила Триндаде Цагдаагийн газарт хандаад байсан. Харин Цагдаагийн газраас хэргийг мөрдөн шалгаад Неймар гэмт хэрэг үйлдсэн гэх баримт нотолгоо байхгүй байна гэж үзжээ. Мөн хохирогч гэгдэх эмэгтэйн мэдүүлэгт тодорхой бус, эсрэг тэсрэг зүйл маш олон байгааг тэмдэглэсэн байна.

Энэ сарын 22-нд АНУ-ын Прокурорын газраас мөн хүчингийн хэрэгт буруутгагдаад байсан Криштиану Роналдуд хэрэг үүсгэхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top