Сагсан бөмбөг: Рүй Хачимүра ДАШТ-д оролцоно

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 30

Японы сагсан бөмбөгийн холбооноос ирэх сарын 31-нд Хятадад эхлэх сагсан бөмбөгийн ДАШТ-д  оролцох шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүнээ танилцууллаа.

Хойд Америкийн NBA-д тоглодог хоёр тамирчин багтсан тул Японы хөгжөөн дэмжигчид шигшээ багтаа тун их итгэл хүлээлгэж байна. “Мемфис Гриззлис” багийн Юүта Ватанабэ, “Вашингтон Уизардс” багийн Рүй Хачимүра хоёр өнгөрсөн оны есдүгээр сараас хойш шигшээ багт дуудагдаж байгаа нь энэ юм.

NBA-д драфтын эхний тойрогт сонгогдсон анхны япон тоглогч болох Рүй Хачимүра “Шигшээ багт орсондоо их баяртай байна. Нас хамгийн бага нь ч гэсэн багтаа тус болохыг хичээнэ. Америкт сурсан бүхнээ харуулах нь миний үүрэг” гэж сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрээр шигшээ багийн 23 дугаараа “Вашингтон Уизардс” багт авсан 8 дугаараар сольсон байна.

Шигшээ баг 31-нээс эхлэн Нагоя хотод цугларалтад гарч, наймдугаар сарын 12, 14-нд Шинэ Зеландын багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Дараа нь 22-25-нд Сайтамад гурван тоглолт хийгээд ДАШТ-д оролцох үндсэн багийн 12 тамирчны нэр тодрох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top