Өнөөдөр шинэ танхимтай болсон ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ маргааш хаагдана

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 31

Үлэг гүрвэлийн музейд “Эрт төрмөлийн эрин” танхим өнөөдөр /2019.07.31/ нээлтээ хийлээ.

Уг танхимыг тохижуулах ажлыг зургаан сарын турш хийсэн ба 40 гаруй сая төгрөгөөр бүтжээ. “Эрт төрмөлийн эрин” танхимд геологийн хөгжлийн эрин, галавуудад амьдарч байсан эртний амьтан, ургамал, тэдгээрийн үүсэл, хөгжлийг харуулсан баримал, зураг, чулуужсан олдворуудыг дэлгэн үзүүлсэн байв. 

Гэвч Үлэг гүрвэлийн музейг маргаашаас /2019.08.01/ татан буулгах тухай тогтоол 2019 оны долоодугаар сарын 3-нд гарчээ.

Энэ талаар Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа “Өнөөдөр нээж байгаа танхим Үлэг гүрвэлийн музейн тав дахь танхим. Бид 2020 гэхэд дахин гурван танхимыг нээж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байсан. Харин үлэг гүрвэлийн музейг татан буулгах тогтоол долоодугаар сарын 3-нд гарсан юм байна. Гэтэл өчигдөр /2019.07.30/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас надад тогтоолын талаар танилцуулсан. Өнөөдрийн хувьд тус тогтоолтой холбоотойгоор музейн бүтцийн асуудал яригдаж байгаа гэж бодож байна. Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор чухам ямар ажил хийгдэх талаар мэдээлэл надад одоогоор алга. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

Үлэг гүрвэлийн музей 2013 оноос хойш хагас тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд гэхэд 20 сая төгрөгийн орлоготой ажилласан ба өдөрт 250-300 хүүхэд, 100 гаруй жуулчин зорин ирдэг талаар музейнхэн ярилаа. 
 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
galzyy yleg gyrbel?.(148.60.92.227) 2019 оны 11 сарын 07

Delhiid hoborhon Yleg gyrbeliin muzeitei bolbol olon juulchid abchrah bolno doo!daanch tiim sanaa terehgyi bna Mongol hynii yhaan tegs bys?boljee!!!!

0  |  0
Zochin(202.9.45.254) 2019 оны 08 сарын 01

Anhnaasaa l Baugaliin tuuhiin muzein uzmer bausan shde.Ilvv zardal gargad tom bair ashiglad ingej baih n buruu gej hodoj bn.Harin Baigaliin tuuhiin muzei ene bairand orih m mash zov shiidver.

0  |  0
Saruul(64.119.23.9) 2019 оны 08 сарын 01

Muzei n uzehed goy ch uudend suuj tasalbar borluuldag ajiltan n muuhai aashtain bnale huntei haritsaj bga haritsaa n ewgui buduuleg heg yog gsen zantai neg undur shar huuhen bsan shu

0  |  0
адаг(103.111.68.3) 2019 оны 08 сарын 01

адаглаад жуулчид явахаар хаагаач ээ

0  |  0
Иргэн(202.126.89.218) 2019 оны 07 сарын 31

Бүр хаахгүй байлгүй бүтэцийн өөрчлөлт хийх байлгүй, байгалийн түүхийн музейтэй хамт байхад болно гэж бодож байна,

0  |  0
Иргэн(202.179.27.196) 2019 оны 08 сарын 01

Орлогогүй гээд хааж байгаа гэвэл их л орлого оруулж байгаан бнашдээ. Орлогогүй байсан ч улсаас тэтгээд музейгээ байлгах хэрэгтэй. Засвар үйлчилгээ хийх гэй буй бол одоо биш 9 10 сар гээд жуулчид явсны дараа болдоггүйн байхдаа. Гадаад оронд явахад тухайн улс орны онцлог музей чухал санагдсан. Манайх үлэг гүрвэлээр олон олдвортой гээд байсан тэрийгээ музей болгохгүй өөр яах гээд байгаа юм. Шийдвэрийн утгыг мэдэхгүй болохоор сайн ойлгохгүй л байна.

1  |  0
zochin(122.201.21.52) 2019 оны 07 сарын 31

Ajliin uyaldaa holboo yer alga id gadna dotni humuus uzdeg tsagaar haaj yah ni ve? Hun uzeh nitsoorson uyed haahgui dee Shiidveree ergej haraachee darga naraa Mongold uzuuleh yum alga

0  |  0
Top