Хөлбөмбөг: Долоодугаар сард болсон 10 том наймаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 01

Өнгөрсөн долоодугаар сарын хөлбөмбөгийн зах зээл том наймаагаар дүүрэн байлаа. Хамгийн сонирхолтой 10 наймааг танилцуулж байна.

Стефан Эль-Шаарави (“Рома” – “Шанхай Шэньхуа”)

Эль-Шаарави Хятад явсан нь жинхэнэ сенсаац байлаа. Зургаадугаар сарын 28-нд тэр “Би 26 настай залуу байна. Хятад явах бодол алга. Дээд түвшинд тоглохыг хүсэж байна” гэж хэлж байлаа. Харин 10 хоногийн дараа жилд 10 сая еврогийн гэрээ байгуулаад зогсож байлаа.

Киран Триппьер (“Тоттенхэм” – “Атлетико Мадрид”)

Триппьер хэл ам, хэрүүл маргаантайгаар багаа орхисон. Эхлээд тэр багийн андуутайгаа салах ёслол инстаграмаар хийхдээ “Тоттенхэм”-ийн бэлгэ тэмдгийн оронд сагсан бөмбөгийн “Сан-Антонио Спёрс” багийн тэмдгийг оруулсан байлаа. Дараа нь хэвлэлд ярилцлага өгөхдөө “Тоттенхэм”-д хөшигний ард сонин сонин зүйл болдог байсан. Тийм болохоор би явсан” гэж хэлсэн.

Набиль Фекир (“Лион” – “Бетис”)

Цагаа олж багаа сольж чадахгүй бол юунд хүрдгийг Набиль Фекир харуулсан. Өнгөрсөн зун түүнийг 70 сая еврогоор авахаар “Ливерпуль” тэргүүтэй олон шилдэг баг хөөцөлдөж байлаа. Харин энэ зун тэр 19,75 сая еврогоор даруухан “Бетис” багт очиж байна. Өнгөрсөн улиралд Фекир 39 тоглолтод 12-хон гоол оруулсан юм.

Тангай Н'Домбеле (“Лион” – “Тоттенхэм”)

Сүүлийн 18 сар нэг ч наймаа хийгээгүй “Тоттенхэм” Н’Домбелегийн төлөө 60 сая евро гаргасан. Тангай оновчтой дамжуулалттай, тоглолтыг хурцатгаж чаддаг, бөмбөг булаан авахдаа сайн тоглогч.

Диего Годин (чөлөөт агент – “Атлетико” Мадрид - “Интер”)

“Атлетико”-д 9 жил зүтгэсэн 33 настай уругвай хамгаалагч өнгөрсөн жилээс багийн ахлагч болсон ч багаас түүнтэй гэрээгээ сунгасангүй. Годин “Интер”-тэй гурван жилийн гэрээ байгуулсан.

Жанлуижи Буффон (чөлөөт агент – ПСЖ – “Ювентус”)

Буффон ганцхан жилийн дараа Италидаа, “Ювентус” багтаа буцан ирлээ.  Жоржо Кьеллини түүнд ахлагчийн туузаа, Войцеха Щенсны 1 дугаараа өгөх гэсэн боловч Буффон авсангүй.

Родриго Эрнандес (“Атлетико” Мадрид» — “Манчестер Сити”)

“Манчестер Сити”-гийн түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа. 70 сая еврогийн үнэ хүрсэн Родриг “Шинэ Бускетс” гэж нэрлээд байгаа.   

Маттейс де Лигт (“Аякс” – “Ювентус”)

Наймааны цонх нээгдээгүй байхад л 19 настай залуу том багт очих нь тодорхой байсан. “ПСЖ”, “Барселона” багуудаас урилга авсан ч тэр “Ювентус”-ыг сонгож, таван жилийн гэрээ байгуулсан. 75 сая еврогийн үнэ хүрсэн залуу.

Жоау Фелиш (“Бенфика” – “Атлетико” Мадрид)

19 настай энэ залуугийн төлөө испаничууд 126 сая евро гаргасан нь гайхалтай. Роналдуг давж, түүхэнд хамгийн үнэтэй португал хөлбөмбөгч болсон.

Антуан Гризманн (“Атлетико” Мадрид – “Барселона”)

“Барселона”-гийн фэнүүд түүнийг халуун дотно угтан аваагүй. Тэдний хайрыг татахын тулд Гризманн маш сайн тоглох ёстой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top