“POLAND OPEN”-д манай 10 бөх барилдана

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 02

Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн Польшийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 2-4-нд Варшав хотод болно. Эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн уламжлалт тэмцээнд Монголын эмэгтэй 10, эрэгтэй 10 бөх барилдахаар мэдүүлгээ өгсөн байна. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, СМ М.Пүрэвтунгалаг, 55 кг-д ОУХМ Б.Болортуяа, 57 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэг, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа, 68 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг, 72 кг-д ОУХМ Б.Оюунсүрэн нар зодоглоно.

Харин эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д ОУХМ Т.Тулга, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг-д ОУХМ З.Сумьяабазар, ОУХМ Б.Бямбадорж, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 92 кг-д ОУХМ Б.Нямбаяр, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, ОУХМ М.Лхагвагэрэл нар барилдах юм. Гавьяат тамирчин Э.Бэхбаяр хоолой нь өвдсөн, ОУХМ О.Үйтүмэн бага зэргийн бэртлийн улмаас Варшавын тэмцээнийг өнжиж байна.

Тэмцээний дараа манай баг тамирчид Польшид долоо хоногийн сэргэлтийн бэлтгэлд хамрагдахаар болжээ. Дараа нь эрэгтэй баг Сочид ОХУ-ын шигшээ багтай, эмэгтэй баг Туркийн шигшээ багтай хоёр долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд наймдугаар сарын сүүлээр нутагтаа ирнэ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.213.61) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top