“Дэлхийн шилдэг хөлбөмбөгч”-д нэр дэвшигчид

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 02

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос энэ жилийн “Дэлхийн шилдэг хөлбөмбөгч”-д нэр дэвшсэн 10 тоглогчийн нэрийг зарлалаа. Жагсаалтад Английн “Ливерпуль” багийн Садио Мане, Мохамед Салах, Виржил ван Дейк, “Тоттенхэм” багийн довтлогч Харри Кейн, Криштиану Роналду (“Ювентус”), Френки де Йонг (“Барселона”), Маттейс де Лигт (“Ювентус”), Эден Азар (“Реал”), Килиан Мбаппе (“Пари Сен-Жермен”), Лионель Месси (“Барселона”) нар багтжээ.

Шилдэг тоглогчийг шалгаруулахдаа 2018 оны долоодугаар сарын 16-наас 2019 оны долоодугаар сарын 19-ний хооронд үзүүлсэн амжилтыг тооцон үзнэ. Мөн шинжээчдийн комисс, цахим сүлжээ хэрэглэгчид, спортын сэтгүүлчид болон шигшээ багийн ахлагч, дасгалжуулагч нараас санал авах юм. Шагнал гардуулах ёслол есдүгээр сарын 23-нд Италийн Миланд болно.

Мөн “Дэлхийн шилдэг дасгалжуулагч”-д “Ливерпуль” багийн Юрген Клопп, Маурисио Почеттино (“Тоттенхэм”), Хосеп Гвардиола (“Манчестер Сити”), Жамель Бельмади (Алжирын шигшээ), Дидье Дешам (Францын шигшээ), Марсело Гальярдо (“Ривер Плейт”), Рикардо Гарека (Перугийн шигшээ), Фернанду Сантуш (Португалын шигшээ), Эрик тен Хаг (“Аякс”), Тите (Бразилын шигшээ) нар өрсөлдөж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.242) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0

matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top