Дани Алвес “Сан-Паулу”-г сонголоо

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 02

Бразилын шигшээ багийн хамгаалагч Дани Алвес 18 жил Европт тоглосны эцэст эх орондоо харилаа. Энэ жил 36 настай Дани өнгөрсөн улирал Францын ПСЖ багт тоглоод энэ зун чөлөөт агент болсон юм. Түүнийг авахаар Европын олон баг хөөцөлдсөн ч гэрээний хугацааг тохиролцож чадахгүй байсан. Харин “Сан-Паулу” гурван жилийн гэрээ санал болгосноор алдарт хөлбөмбөгчийг эгнээндээ нэгтгэж чадлаа.

“Сан-Паулу” багийн ерөнхийлөгч  Карлос Аугусто де Баррос “Би нэг удаа Дани Алвес хэзээ нэгэн цагт манай багт ирнэ гэж хэлж байсан. Өнөөдөр би та бүхэнд тэр амлалтаа биелүүлснээ баяртайгаар зарлаж байна” гэж мэдэгдсэн бол Дани Алвес “Надад маш олон санал байсан ч би Бразилиа сонголоо. Би нутагтаа ирлээ” гэж мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Алвес дэлхийн хамгийн олон цомтой хөлбөмбөгч гэдгээрээ алдартай. Тэрээр Бразилын “Байя”, Испанийн “Севилья”, “Барселона”, Италийн “Ювентус”, Францын ПСЖ, Бразилын шигшээ багуудад тоглохдоо нийт 40 тэмцээнд түрүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.242) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top