Видео: М.Мөнхгэрэл өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 02

Чөлөөт бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 4-ний хооронд Болгарын нийслэл Софи хотын “Arena Armeec Sport hall” ордонд явагдаж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр охидын 49 кг-ын жинд өсвөр үеийн улсын хошой аварга, Саори Ёшидагийн нэрэмжит болон “Асашёорюү Кап” өсвөр үеийн ОУТ-ий аварга, нийслэлийн 122 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, “Женко” клубийн тамирчин Мөнхбатын Мөнхгэрэл хүрэл медаль хүртэв.

Тэрээр өнгөрсөн жил Загребд болсон өсвөр үеийн ДАШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж байсан бол энэ удаад Софид дутуугаа гүйцээж, дэлхийн дэвжээнээс медаль зүүлээ.

М.Мөнхгэрэл тэгшитгэлд Румыний Юраску Патрисиаг цэвэр ялсан.

1/8 шигшээд Украины Амина Пономареваг 5:0-ээр ялсан.

Шөвгийн наймд Японы Моэ Киёокад 3:4-өөр ялагдсан.

Дагах барилдаанд ОХУ-ын Анжелина Первукинаг 5:0-ээр ялсан.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт БНХАУ-ын Шиа Шиаминтай барилдаж, 6:6-гаар ялсан.

М.Мөнхгэрэл өсвөр үеийн ДАШТ-ий түүхэнд Монголын бөхчүүдийн 16 дахь медалийг эх орондоо авчирлаа гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.242) 2019 оны 09 сарын 07

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

2  |  0
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top