Ирээдүйн Пушкашууд Унгарыг зорино

2019 оны 08 сарын 02

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Унгарын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран тус улсын хөлбөмбөгийн “Пушкаш академи”-д дөрөв дэх жилдээ монгол хүүхдүүдийг суралцуулахаар болжээ.

Энэ удаад “Хараацай” клубийн 16 насны багийн тоглогчид болох Э.Саруулбуян, Г.Буяннэмэх хоёр “Пушкаш академи”-д суралцана. Сонгон шалгаруулалтыг МХБХ-ны Техникийн захирал Хатем Соусси, хүүхэд залуучуудын хөлбөмбөг хариуцсан мэргэжилтэн Растислав Бозик нар “МХБХ-ны элит академи”-ийн хүүхдүүдийн дунд явуулсан юм.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нарыг гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзан, “Пушкаш академи”-д суралцах гэрээ байгуулж, сурлага хөдөлмөр, бэлтгэл сургуулилалтад нь амжилт хүслээ.

Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нар нь “Пушкаш академи”-ийг зорьж буй манай 9, 10 дахь хөлбөмбөгч болж байна. 2016 онд Г.Ганбаяр, Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, 2017 онд А.Дөлгөөн, П.Ууганбаяр, 2018 онд Ж.Эрдэнэзолбоо, Б.Ган-Эрдэнэ гэсэн залуу хөлбөмбөгчид Унгарыг зорьж байлаа гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Эдгээр хөлбөмбөгчид одоо нас насныхаа шигшээ багт дуудагдаж, Үндэсний дээд лиг, нэгдүгээр лиг гэх мэт МХБХ-ны “А” зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцож байгаа. Харин Г.Ганбаяр “Пушкаш академи”-тай мэргэжлийн гэрээ байгуулан, Унгарт тоглож байгаа юм.

Тус академи нь Унгарын бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгч, XX зууны дэлхийн шилдэг 10 хөлбөмбөгчийн нэг Ференц Пушкашийн нэрэмжит бөгөөд 2005 онд байгуулагдсан. Фельчут хотод байрладаг, Унгарын лигийн “МОЛ Види” багийн салбар баг юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.242) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

Top