Их аварга Д.Баярбаатарт таван хошуу мал бэлэглэлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 02

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан, Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг баг долоодугаар  сарын 31-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний хооронд анх удаагаа малчдын наадам зохион байгуулав.

Наадмын нээлтийн ёслолд багийн захиргаанаас багийнхаа сайчуул, цолтой бөхчүүдийг шагнажээ. Мандахбулаг нутгийн удамт хүү, Өвөр Монгол орны цагийг эзэлсэн алдарт аварга хэмээн олон түмэндээ алдаршсан Д.Баярбаатарт таван хошуу мал, мөнгөн аяга, хурууд, хадаг, хивс бэлэглэж, монгол бөхийн түүхэнд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлжээ.

Мандахбулаг багийн наадамд хүчит 256 бөх, 64 хүүхдийн барилдаан, алсын морины уралдаан, жороо морины уралдаан болсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top