Хүүхдийг хөхөөр хооллолтыг дэмжих Дэлхийн 7 хоногт зориулан ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, сошиал дах Одонтой ээжүүдийн болон Аавуудын групп хамтран зохион байгуулсан энэхүү уулзалтыг нээж Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Энхнасан нар үг хэлсэн юм. Хүүхдийг хөхөөр хооллолтыг нэмэгдүүлэхийн тулд төр засаг, ажил олгогчдын зүгээс авч хэрэгжүүлбэл зохих бодлого, арга хэмжээний талаар түүнчлэн гэр бүлийн хүрээнд эрчүүд, аав нар хөхүүл ээж, үрд хэрхэн дэмжиж туслах талаар уулзалтад оролцогчид санал, туршлагаа хуваалцаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ. Мөн төрсөн эхийн сэтгэлзүйн талаар мэргэжлийн сэтгэлзүйч Ш. Байгалмаа мэдээлэл өгөв. Ая дуугаа өргөсөн уран бүтээлч, хөтлөгч нар нь хүртэл гурав, гурван хүүхэдтэй аавууд байсан бөгөөд өөр өөрийн туршлагаа дуртайяа хуваалцсан нь уулзалтыг улам үнэ цэнэтэй болгож байв. Хөлд орж буй бяцхан жаалууд, хүүхэд бүүвэйлэх тэмцээнд оролцож байгаа аавуудын хөгжөөн хосолсон энэхүү чөлөөт уулзалт ярилцлагад оролцсон хүн бүхэн хүүхдийг хөхөөр хооллолтын ач холбогдлыг бусдад ойлгуулж, түгээх шинэ мэдээлэлтэй, сэтгэл итгэл дүүрэн өндөр үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.
Сэтгэгдэл ( 0 )