ҮАБЗ, Засгийн газарт “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгээс хүсэлт, шаардлага хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 09

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Уугуул хөдөлгөөн” ТББ-аас хамтран зохион байгуулсан “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордны Иргэний танхимд бүтэн өдөр үргэлжилж, амжилттай өндөрлөлөө. 

Хэлэлцүүлгийг зохион байгуулагчид дараах таван зүйлийн санаачилга, шаардлага боловсрууллаа. Шаардлагуудыг бүрэн эхээр нь танилцуулъя.

Нэгдүгээрт, Хууль бусаар авсан 153 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад оруулах талаар ярьж тэмцэж байхад дахиад булхай луйврын замаар Баянтэс”-ийн уурхайн лицензтэй талбайг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Стратегийн ордод оруулсан баримтыг өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд хэллээ. Тиймээс хууль бус үйлдэл хийж, Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай байгаа учир Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг огцрох шаардлага хүргүүлж байна. Энэ алдааг нь засах шаардлагыг мөн Засгийн газарт хүргэж байна.

Хоёрдугаарт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын тушаалаар байгуулагдсан хууль зөрчсөн Ажлын хэсгийг татан буулгаж тараах шаардлагыг гаргаж байна.

Гуравдугаарт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Д.Оюун-Эрдэнээр ахлуулсан шударга, олон талт, хараат бус ажлын хэсгийг байгуулж, урт хугацаатай ажиллаж, 22 булаг шандад нэг бүрчлэн судалгаа явуулж, нэгдсэн дүгнэлт гарган, акт тогтоож ажиллах хүсэлтийг хүргэж байна.

Дөрөвдүгээрт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Төрийг гурван өндөрлөгт ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүрэнгийн амь насыг хохироосон хэргийг дахин сэргээж, хэргийн үнэн мөнийг шийдвэрлэх үүрэг даалгавар өгөх хүсэлтийг хүргүүлж байна.

Тавдугаарт, Хууль зөрчсөн олон үйлдэл нь ил баримттай тогтоогдож байгаа "Сауд гоби коэл транс" ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг шаардаж байна.

Мөн энэхүү хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Тост, Тосон бумбын асуудлаар хууль эрх зүй, лиценз, биологи, эрүүл мэнд, уул уурхай талаас нь салбар хэлэлцүүлэг зохион байгуулж, Үндэсний хэмжээний томоохон форумыг “Байгаль хамгаалал, хариуцлагатай уул уурхай” сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах санаачилга гаргав. 

“Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийн зохион байгуулагчид болон олон нийтийн хүсэлтийн дагуу орон нутгийн иргэдийн хандив тусламжаар ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэлийн гэрэлт хөшөөг Тост, Тосон бумбын нуруунд босгохоор болов. Ирэх аравдугаар сард болох Бүх нийтээр мод тарих өдрөөр “Баянтэс”-ийн уурхайн амыг таглан, 10 мянган хайлаасан төгөл бий болгох, суварга босгох санаачилга мөн хэлэлцүүлгээс гаргалаа.

“Өнөөдрийн хэлэлцүүлэг дэвшүүлсэн зорилгоо биелүүлж, үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Энэ бол хариуцлагатай уул уурхайн жишиг тэмцэл байх болно. Зөвхөн өнөөдрийн хэлэлцүүлгээр энэ тэмцэл дуусахгүй, цаашид салбар бүрээр тусдаа хэлэлцүүлэг зохион байгуулж, “Сауд гоби коэл транс” компанийн үйл ажиллагааг зогсоон, “Баянтэс”-ийн уурхайг хаалгах болно. Хэлэлцүүлэгт оролцсон бүх төлөөлөгч, өнөөдөр ирж чадаагүй ч оролцох хүсэлтэй байсан бүх хүмүүст баярлалаа” гэж “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр ярьсан юм.

“Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Сауд гоби коэл транс” компанийн төлөөлөл оролцсон юм. Өнөөдрийн хэлэлцүүлэгт 150 гаруй хүн оролцож, Тост, Тосон бумба, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” компанийн талаар хэлэлцжээ.

Хэлэлцүүлгийн тойм мэдээллийг ЭНД дарж уншина уу!

БИЧЛЭГ ҮЗЭХ
 
Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.30) 2019 оны 08 сарын 11

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Овгон(5.77.28.34) 2019 оны 08 сарын 10

Ажил хийж байгаа хунд шуумжлэл байх гэвч доромжилож болохгуй,уг ажил нь олон тумэн эх оронд хэр Ур дунтэй байгаагаар дугнэх нь зов хэт их нэг талыг барьж монготэй хунд долдогнох телевиз олон нийтийн байгууллага байх нь зохисгуй шуу! Алдахгуй хун байхгуй алдаан дээр нь дороолж оорсдийн ашиг сонирхолыг гуйцээх гэсэн шуналтанууд,монгоний боолуудыг олон тумэн харж л байна.

0  |  0
паго(64.119.25.23) 2019 оны 08 сарын 10

Чойжилсурэн хулгайчыг хулхийг нь буулгачихаач худлаа унэнч шударгаар явах гээд хажуугаар нь гол нь улс тор хийчих юм. Монголд хулгайчдыг намнадаг айдаг болгох хэрэгтэй. Хулгайчид нь айна гэдгийг мартчихсан гишууд дарга нар нь оорсдоо хулгайч болчихсон ийм л нийгэм болж дээ

0  |  0
zochin (64.119.20.241) 2019 оны 08 сарын 10

demjij.bna.......Setguulchid.bugd.Mandahbayar.shig.baidag.bol.mongol.ulsad.huuli.bus.gemt.uildluud.gazar.avahgui.baih.baisan.Mandahbayaryg.demjij.bna

0  |  0
matilda(156.0.212.39) 2019 оны 08 сарын 10

Top