Тост, Тосон бумбын нурууг Байгалийн нөөц газарт өргөтгөлөөр авах тогтоолыг батална

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2019.08.14/ хуралдаан 08:00 цагт эхэлж, 20 гаруй асуудал хэлэлцэхээр хуралдаж байна.

Засгийн ээлжит хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Тост, Тосон бумбын нурууг Байгалийн нөөц газарт өргөтгөлөөр авах тогтоолыг хэлэлцүүлж батлуулах юм.

Мөн Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэлэлцүүлж батлуулах бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Олон улсын хөрөнгө оруулалтын банкны талаар авах арга хэмжээг хэлэлцүүлэх юм байна.

Мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Шинжлэх ухаан, технологийн байгууллагуудын талаар асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top