Кубын сонгомол барилдааны хүнд жингийн бөх Михан Лопес Панамерикийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. Дөрвөн жилд нэг удаа явагддаг тус тэмцээнд Лопес өрсөлдөгчдөө нийт 23:0 харьцаагаар ялжээ.
Олимпын 3, дэлхийн 4 удаагийн аварга Лопес Казахстаны Нур-Султанд болох ДАШТ-д оролцоно. Гэхдээ түүний гол зорилго бол “Токио 2020” олимпын наадам. Хэрэв Токиод түрүүлж чадвал тэрээр олимпын дөрвөн удаагийн аварга болсон анхны эрэгтэй бөх болох юм. Бөхийн төрөлд Японы Каори Ичё ганцаараа олимпод дөрвөн удаа түрүүлээд байгаа. Ичё Токиогийн олимпод оролцох төлөвлөгөөтэй байсан ч сонгон шалгаруулах тэмцээнд ялагдсан тул шигшээ багт орж чадаагүй билээ.
Сэтгэгдэл ( 0 )