Н.Түвшинбаяр аварга олимпод түрүүлж, монголчууд огшсон өдөр

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

Одоогоос яг 11 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улс анхны олимпын аваргаа хүндэтгэн, дээдлэн хүлээн авч байлаа. 2008 оны олимпын нийслэл Бээжингийн тэнгэрт Монголын далбаа мандаж, Төрийн сүлд дуулал эгшиглэн, монгол түмэн огшин баярлаж байсан.

Улс төрийн хямралд орсон Монголын  төр, долоодугаар сарын 1-ний өдөр төр засагтаа “нүдүүлсэн” Монголын ард  түмэн чухам энэ өдөр л эвлэрэн нэгдсэн билээ.

Олимпын алтан медаль гэдэг алс холын зүйл мэт санагдаж байсан бидэнд Түвшээгийн алтан медаль монгол хүний  хүч чадлыг батлан харуулаад зогсохгүй, эх оронд нь амар амгалан авчирсан медаль байлаа.

Монгол Улс олимпын аваргатай болсон түүхэн тэр өдрийн барилдааныг эргэн дурсъя.

Н.Түвшинбаяр эхний тойрогтоо Афины олимпын аварга, дэлхийн хошой аварга, Японы алдарт бөх Кейжи Сүзүкиг цэвэр ялсан

Дараагийн барилдаанд Германы бөх Бенжамин Берлатаг хоёр юүко, хоёр кока үнэлгээгээр ялсан.

Шилдэг наймд БНСУ-ын  Sung-Ho Jang-г хоёр юүко, нэг кока үнэлгээгээр ялсан.

Хагас шигшээд Азербайжаны бөх Мовлуд Миралиевтай таарч, нэмэлт цагт ялсан билээ.

Олимпын аваргын төлөөх барилдаанд түүнийг Казахстаны Асхат Житкеев хүлээж байлаа. Түвшээ түүнийг илт давуу тэргүүлснээр Монгол орон олимпын аваргатай болж байсан түүхтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top