Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу наймдугаар сарын 10-11-нд Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд Шри Чинмойн нэрэмжит 6, 12, 24 цагийн гүйлтийн нийслэл Улаанбаатар хот болон улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Тэмцээнийг Нийслэлийн спортын хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Шри Чинмойн марафоны баг зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа. Тус тэмцээн 15 дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд 6, 12, 24 цагийн гүйлтийн төрлөөр 20-34, 35-49, 50-иас дээш насны ангилалд Увс, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Төв аймаг, нийслэл Улаанбаатараас нийт 92 тамирчин хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин оролцов. Мөн АНУ-ын Техас мужийн Петр Беннит, Иен Нгүйн гэсэн холын зайн гүйлтийн туршлагатай хоёр тамирчин оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой болгосон юм. Энэ нь тэдний 134 дэх хэт холын зайн гүйлтийн уралдаан болжээ.
Тамирчид нас насны ангилалд 6, 12, 24 цагийн хугацаанд хамгийн хол зайг туулсан нь ялагч болсон. Тэмцээний зам нь 1000 метрийн тойргоор явагдаж, шүүгч, эмч, массаж үйлчилгээ зэрэг 50 гаруй бүрэлдэхүүнтэй баг 24 цагийн турш ажилласан байна.
Тэмцээний 24 цагийн гүйлтийн /эрэгтэй 35-49 нас/ ангилалд ОУХМ Д.Амгаланжаргал Монгол улсын рекорд амжилтыг 236.8 км-ээр шинэчлэн тогтоолоо. Өмнөх рекордыг 2017 онд Хятадад болсон А зэрэглэлийн тэмцээнд П.Отгонбаатар 223.4 км гүйж эзэмшиж байсан юм. Мөн 12 цагийн гүйлтийн /эмэгтэй 20-34 нас/ ангилалд спортын мастер Б.Сарангуа 123.5 км гүйж, улсын рекордыг шинэчиллээ. Өмнөх рекордыг 2018 онд Тайваны Азийн АШТ-д Г.Уугантуяа 118.175 км гүйж тогтоож байлаа. 6 цагийн гүйлтийн /эрэгтэй/ ангилалд СМ Б.Очироо 69.8 км-ээр улсын рекордыг шинэчилэн тогтоолоо.
Байгууллагын дүнгээр Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны баг тэргүүн байр, Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид дэд байр, “I run клуб”–ын тамирчид удаах байрт шалгарлаа.
Тэмцээний дүн:
12 цагийн гүйлтийн эрэгтэйчүүд
20-34 насны ангилал:
• Т.Цолмон 118 км I байр
• Ц.Чулуунбайгаль 117,8 км II байр
• П.Отгонбаатар /ОУХМ/ 115 км III байр
35-49 насны ангилалд:
• Б.Дайчинбаатар 98,2 км I байр
• С.Батмөнх-Очир 79,1 км II байр
• Ц.Мөнхбаяр 75 км III байр
50-иас дээш насны ангилалд:
• С.Ганбаатар /СДМ/ 110,5 км I байр
• Т.Лхагвасүрэн /СДМ/ 103,1 км II байр
• Д.Бадрах /СДМ/ 94,4 км III байр
12 цагийн гүйлтийн эмэгтэйчүүд
20-34 насны ангилал:
• Б.Сарангуа /СМ/ 123,5 км I байр
• Т.Хулан 62 км II байр
• А.Оюунтүлхүүр 24 км III байр
35-49 насны ангилалд:
• Н.Лхагва-Эрдэнэ 83,4 км I байр
• М.Эрдэнэчимэг /II зэрэг/ 65,7 км II байр
• Г.Уугантуяа /ОУХМ/ 16 км III байр
50-иас дээш насны ангилалд:
• С.Тунгалаг /СДМ/ 62 км I байр
• Д.Оюунчимэг 56,2 км II байр
• В.Батнасан /СМ/ 53,3 км III байр
24 цагийн гүйлтийн эрэгтэйчүүд
20-34 насны ангилал:
• Б.Төрболд 182,8 км I байр
• Э.Ганбат /СМ/ 167,7 км II байр
• Б.Буянхишиг /III зэрэг/ 165,5 км III байр
35-49 насны ангилалд:
• Д.Амгаланжаргал /ОУХМ/ 236,877 км I байр
• Б.Баянмөнх /I зэрэг/ 146,3 км II байр
• Т.Баясгалан 114 км III байр
50-иас дээш насны ангилалд:
• Д.Ганбат /ОУХМ/ 192,6 км I байр
• С.Галбаатар /III зэрэг/ 153,9 км II байр
• Б.Казанбай /I зэрэг/ 139,2 км III байр
24 цагийн гүйлтийн эмэгтэйчүүд
20-34 насны ангилал:
• Ж.Батцоож /ОУХМ/ 158,6 км I байр
• Г.Аззол /I зэрэг/ 149,7 км II байр
• Х.Уянга /I зэрэг/ 134,5 км III байр
35-49 насны ангилалд:
• Ч.Наранцацралт /ОУХМ/ 185,6 км I байр
• Б.Алтанхүү /СДМ/ 106,1км II байр
• Yen Nguyen /АНУ/ 50 км III байр
50-иас дээш насны ангилалд:
• Л.Гандолгор /ОУХМ/ 159,5 км I байр
• Д.Баярсайхан /I зэрэг/ 125,2 км II байр
• А.Цогзолмаа /СМ/ 118,2 км III байр
Сэтгэгдэл ( 0 )