Архинд донтох өвчтэй этгээдийг албадан эмчилгээнд хамруулах ажлыг иргэдээс гаргасан санал гомдлын дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Цагдаагийн газар хамтран архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, архинд донтох өвчтэй иргэдийг эмчилж эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, аймгийн хэмжээнд архинд донтох эмгэгтэй 19 иргэнийг албадан эмчилгээнд хамруулахаар явуулсан байна.
Иргэдийг Төв аймгийн Мааньт дахь согтуурах мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх эмчилгээнд хүргэжээ. Дээрх иргэд гурван сарын хугацаанд эмчлүүлэх юм байна. Эмчилгээнд хамрагдаж буй иргэдийг эрүүл мэндийн үзлэгээр оруулж, ар гэрээс нь зөвшөөрөл аван, шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчилгээнд хамруулдаг ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
marijuan iim humuusd ih zugeerdee,heseg tatjaagaad arhi tamhi heregleh yamarch huselgui bolgochhihdog yum bilee