Дархан-Уул аймагт 112 иргэн тусгаарлалтад байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 108 иргэнээс 11 иргэний 14 хоногийн ажиглалтын хугацаа дууссан тул аймгийн шуурхай штабын шийдвэрийн дагуу энэ сарын 16-нд ажиглалтаас гарсан байна. Мөн өчигдөр нэмж 10 иргэн ажиглалтаас гарчээ.

Түүнчлэн сарын 16-17-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн 25 иргэнийг тусгаарлажээ. Ингэснээр 112 иргэн Дарханд тусгаарлагдаж байна.

Тэдгээр иргэдийн биеийн байдал сайн байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Top