Дархан-Уул аймгийн Засаг даргаар Б.Азжаргалын нэрийг уламжлахаар болжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
3 цагийн өмнө

Өчигдөр буюу аравдугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болж, аймгийн Засаг даргыг сонгох санал хураалт явуулжээ. 

МАН-ын бүлгээс Б.Азжаргалын нэрийг дэвшүүлсэн бол танхимаас төлөөлөгч Д.Түмэн-Өлзий ИТХ-ын даргын ажлаа хүлээлгэн өгсөн С.Насанбатын нэрийг дэвшүүлсэн байна. 

Санал хураалтад 40 төлөөлөгч оролцсоноос С.Насанбат 19 санал, Б.Азжаргал 21 төлөөлөгчийн буюу 52.5 хувийн санал авч, аймгийн Засаг даргаар Болдбаатарын Азжаргалыг томилохоор нэрийг нь Ерөнхий сайдад уламжлахаар тогтжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.26.62) 2 цагийн өмнө

насанбат хулгайчыг оруулах хэрэггүй шүү \n

0  |  0
Top