ДАРХАН: Хувийн эмнэлэг, сувиллуудыг тусгаарлах байр болгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 07

Хилээр нэвтэрсэн иргэдийг 14 хоног тусгаарлан ажиглалт хийж байгаатай холбоотойгоор Дархан-Уул аймагт хувийн өмчийн зарим эмнэлгийг тусгаарлах байрны зориулалтаар ашиглахаар болжээ. 

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өчигдөр /2020.03.06/ хуралдаж, ажиглан тусгаарлах байрны зориулалтаар ашиглах хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежийн дотуур байрны дулаан, цахилгаан, усны төлбөрийг энэ сарын 11-ний өдрөөс тусгаарлах ажиллагаа дуустал хугацаанд чөлөөлөхөөр болсон байна.

Хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллуудыг тусгаарлах байраар дайчлагдан ажиллах хугацаанд Эрүүл мэндийн эрсдэлийн сангаас санхүүжилтийг бүтнээр олгож өгөхийг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд уламжлан шийдвэрлүүлэхээр болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top