Аврах ажиллагаанд ашиглах чиргүүлтэй болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг зөөвөрлөж, тээвэрлэх зориулалт бүхий нэг голтой чиргүүл хийсэн байна.

Тус чиргүүл нь  2.8м урт, 1.8м өргөн, 1 тн даацтай бөгөөд үүрэг гүйцэтгэх үед шаардлагатай хөдөлмөр хамгааллын хувцас, аврах багаж хэрэгслийг хийх хоёр хайрцагтайгаас гадна хүн, мал, амьтны гоц халдварт өвчний үед ариутгал, халдваргүйжилтийн бодис уусмалыг зөөвөрлөх зэргээр ашиглах боломжтой аж.

Мөн цас, шаварт суусан автомашиныг чирэх, татах, гал түймэр, болзошгүй техникийн холбогдолтой ослын үед  өндөр барилгаас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулахад ашиглах боломжтой болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fdh(203.91.115.54) 2020 оны 03 сарын 13

ОБЁГ ЫН ДАРГА БАДРАЛЫН ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ОБГ Т ШАХСАН 70 САЯ ЫН ҮНЭТЭЙ ХӨНДИЙ ХООСОН ГАЗЁЛЬ МАШИН НЭГ ШИРХЭГ Ч ТҮЛХҮҮР БАГАЖ БАЙХГҮЙ МӨРТЛӨӨ АВРАХ АЖИЛЛАГААНЫ МАШИН ГЭЭД БИДЭНД ШАХСАН ТЭГЭЭД 3. 4 ДАХИН ӨНДӨР ҮНЭТЭЙ ЭНЭ МАШИНЫГ АВРАХ АЖИЛЛАГААНД АШИГЛАХЫН ТУЛД АВРАГЧ НАР ХАРМААНААСАА МӨНГӨ ГАРГАХ ТОНОГЛОЖ ТӨХӨӨРӨМЖИЛЖ БАЙНА. ТЭДЭНД УУЛ НЬ ӨӨРСДӨӨ МӨНГӨӨР АВАХ БУС БЭЛЭН МАШИН ШААРДЛАГАТАЙ ГЭДГИЙГ НӨХӨР БАДРАЛ МЭДНЭ ДЭЭ. БАДРАЛЫН ХАРМАА ТҮНТИЙЖ ГЁНЁРАЛ БОЛЖ АМЬДРАЛ НЬ САЙЖИРСААР АВРАГЧДЫН ХАРМАА ХООСОРЧ АМЬДРАЛ НЬ ДООШИЛСООР БНА.ЭНЭ АРИУН ЯВДАЛ МӨН ҮҮ. ХАРЖ ШАЛГАДАГ ГАЗАР НЬ АНХААРАХ БАЙХ

0  |  0
Top