Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хил дамжин орж ирсэн иргэдийг Дархан-Уул аймагт шилжүүлэн тусгаарлаж байгаа билээ.
Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээлснээр "Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар /2020.03.19/ нийт дөрвөн хэсэг байранд 100 иргэнийг ажиглаж байна. Тэдгээр иргэдийн биеийн байдал хэвийн халуунгүй байна. Ажиглалтын байранд нийт эмч зургаа, сувилагч сувилагч, үйлчлэгч зургаа, тогооч гурав ажиллаж байна" гэв.
Тусгаарлах байрны хамгаалалтад цагдаагийн газрын зургаан алба хаагч, гурван автомашинтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Nasanbataa darhan hogondoo daragdlaa
sain baina.eruul enhiig husie