Дархан-Уул аймагт БХБЯ-ны Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, БСШУСЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Тэд Спорт цогцолборын барилгын ажлын гүйцэтгэлтэй өчигдөр /2020.03.19/ танилцсан байна.
Спорт цогцолборын барилгын ажлын гүйцэтгэгч компанийн зүгээс "Ажлын явц 80 хувьтай, А.Б блок дулаан авсан дотор заслын ажил хийгдэж байгаа. Захиалагч гүйцэтгэгчийн хооронд 2020 оны ажлын гэрээ байгуулж, барилгын ажлын график төлөвлөгөөг санхүүжилттэй уялдуулан шинэчлэн батлуулах саналтай байна" гэдгээ уулзалтын үеэр албаны хүмүүст танилцуулав.
Харин захиалагч тал барилга угсралтын ажлын гүйцэтгэл 71 хувьтай байна гэж дүгнээд гүйцэтгэгч компанийг хариуцлагатай, ажлын онцгой дэглэм, зохион байгуулалттайгаар ажиллах шаардлагатай байгаа талаар саналаа хэлэв.
Спорт цогцолборын барилгад:
- А блок: 2200 хүний суудалтай спорт заал
- В блок: 140 хүний суудалтай, таван замтай усан бассейн, Бэлтгэлийн заал
- С блок: Зоорьтой 10 давхар оффис
- D блок: Зоорьтой гурван давхар оффис
- Е блок: Зоорьтой хоёр давхар оффис тус тус багтаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
хэдэн жил болчихов доо хүүхэд багачууд орох газартай түргэн болгомоор байх юм зарим талд нь аймгийн захиргаа орж халаалт дулааныг даахгүй бол энэ зардлыг хэн төлөхөв дээ спорт урлагын зардлаар төлж чадахгүй шүү дээ мэдлэгтэй байж хүнийг муулах хэрэгтэй мэдэхгйү байж худлаа зүйл бичхээ болимоор их мэдэг чнараа
аймгийн захиргааг оруулана гэж балайраад байна гэсэн шүү
түргэн дуусгаач дээ хувийн байсан бол өдийд дууссан л байгаа даа дарханчууд хоосон баригдаагүй байшин харсаар залхалаа шүү