Өнгөрсөн шөнө Туркийн Истанбул хотод Европын хөлбөмбөгийн холбооны Супер Цомын тэмцээн болж, Английн шилдэг хоёр баг хүч сорин өрсөлдлөө. Өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн аварга “Ливерпуль” Европын лигийн аварга “Челси” багуудын тулаан үндсэн, нэмэлт цагт 2:2 харьцаатай өндөрлөж, пенальтигаар Цомын хувь заяа шийдэгдлээ. “Ливерпуль” дөрөв дэх (1977, 2001, 2005, 2019) удаагаа энэ цомыг хүртэж байгаа бол “Челси” энэ тэмцээний финалд гурав дараалан ялагдаж байгаа нь энэ юм.
“Ливерпуль” Англи – “Челси” Англи 2:2 (0:1, 1:0, 1:1, 0:0), пенальти - 5:4
“Водафон-Арена”
Гоол: 0:1 – 36 Жиру, 1:1 – 48 Мане, 2:1 – 95 Мане, 2:2 – 101, пенальти Жоржиньо.
“Ливерпуль” – Адриан, ван Дейк, Матип, Робертсон (Александер-Арнолд, 90), Гомес, Хендерсон, Милнер (Вейналдум, 64), Окслейд-Чемберлен (Фирмино, 46), Фабиньо, Мане (Ориги, 103), Салах.
“Челси” – Аррисабалага, Зума, Кристенсен (Томори, 85), Эмерсон, Аспиликуэта, Ковачич (Баркли, 101), Жоржиньо, Пулишич (Маунт, 74), Канте, Педро, Жиру (Абрахам, 74).
Сэтгэгдэл ( 0 )