Өмнөд Африкт болсон холимог тулааны “EFC 81” тэмцээн дээр оны шилдэгт тооцогдохоор сайхан хүнд цохилт гарсан юм.
Асиаша Тшитамба, Билли Уштаузиен гэсэн нутгийн хоёр тамирчны тулаан Асиашагийн уран сайхан цохилтоор өндөрлөсөн. Үзэгч олон түүнийг шүтэн биширч амжаагүй байхад харин Асиаша ялалтын баяраа тун муухай тэмдэглэсэн тул алга ташилт шүгэлдээн болон хувирчээ.
Тэр ухаан алдсан өрсөлдөгчөө толгойд нь буудаж байгаа дүр үзүүлсэн нь өрсөлдөгчөө үл хүндэлсэн хэрэг байлаа.
Твиттерт бичигдсэн зарим сэтгэгдлээс толилуулбал:
"Сайхан ялсан хүн баяртай байх нь аргагүй. Гэхдээ Асиаша арай хэтэрлээ”
"Мэргэжлийн тамирчдыг хүүхэд багачууд шүтэн биширч, дуурайдаг. Тиймээс тэд ийм зүйл хийж болохгүй”
"Төгс ялалтаа ингэж бохирлож болохгүй”
"Асиша дараагийн тулаандаа хүнд цохилтоор ялагдаасай”
Сэтгэгдэл ( 1 )
Асиашү