Видео: Кокорин, Мамаев хоёр шоронд хөлбөмбөг тоглолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 15

Согтууран танхайрч, хүн зодсон ОХУ-ын хөлбөмбөгч Александр Кокорин, Павел Мамаев нарын хэргийг Москва хотын шүүх хэлэлцээд Кокоринд 1 жил 6 сар, Мамаевт 1 жил 5 сар жирийн дэглэмтэй хорих ангид хоригдох ял оноосон билээ.

Хэргийг сануулахад 2018 оны 10-р сарын 8-нд тэд Москва хотноо уун согтуурч, эхлээд "Первый канал" сувгийн хөтлөгч Ольга Ушаковагийн жолоочийг зодсон, дараа нь  Аж үйлдвэр, худалдааны яамны томоохон түшмэл Денис Пак хэмээх солонгос гаралтай эрхмийг сандлаар цохиж, арьс өнгөөр ялгаварласан хэрэгт холбогдоод байгаа билээ.

Одоо тэд Белгород хотын 4-р хорих газарт ялаа эдэлж байна.

Энэ сарын 11-нд тус хорих газрын хөлбөмбөгийн баг орон нутгийн “Салют” багтай нөхөрсөг тоглолт хийжээ. Тоглолтыг сурвалжлахаар 50 сэтгүүлч ирсэн нь мэргэжлийн лигийн зарим тоглолт дээрхээс ч олон байлаа.

Кокорин, Мамаев нарын хоригдлууд 4:2 харьцаатай ялалт байгуулсан. Кокорин шилдэг тоглогчоор шалгарсан бол гурван гоол оруулсан Мамаев шилдэг мэргэн бууч болсон юм.

Хорих газрын баг “Алтан арслан” нэртэй байлаа.

Баруун талаас Павел Мамаев

Алексанр Кокорин

Алдарт оддыг өрсөлдөгчид нь огт тоохгүй унагааж байлаа.

Дурсгалын зураг авахууллаа.

Ялалт байгуулсан ч шорондоо үлдсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top