“Италийн шигшээ багийг “Токио-2020” олимпын наадмаас хасаж, 2026 оны олимпын наадмыг зохион байгуулах эрхийг нь цуцалж магадгүй нөхцөл байдал үүсээд байна” гэж Италийн ҮОХ-ны тэргүүн Жованни Малаго мэдэгдлээ.
Италийн парламент саяхан “Үндэсний спортын тогтолцоог шинэчлэх” хуулийн төслийг баталсан. Энэ хууль нь Засгийн газарт спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, санхүүжилтийг хуваарилах бүрэн эрх мэдэл олгож байгаа юм. Энэ нь ОУОХ-ны “Засгийн газар ҮОХ-дын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн заалттай харшилж байгаа юм.
ОУОХ-ноос Италийн шинэ хуулийн талаар судалгаа хийж байгаа ч албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа ч Италийн ҮОХ-нд анхааруулсан захидал илгээсэн.
Жованни Малаго “Би Италийн спортын төлөө ихэд санаа зовж байна. Биднийг хар үүл нөмрөөд байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )