Олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга Америкийн бөх Жордан Барроуз машины дугуй үйлдвэрлэгч “Bridgestone” компанийн элчин төлөөлөгчөөр сонгогджээ.
Түүнээс гадна Скаут Бассетт (хөнгөн атлетик), Эллисон Феликс (хөнгөн атлетик), Мисси Франклин (усанд сэлэлт), Уилл Грулкс (парациклинг), Жессика Лонг (пара усанд сэлэлт), Райан Мерфи (усанд сэлэлт) нар мөн энэхүү нэр хүндтэй цолыг авч, хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
“Bridgestone” компанийн элчин төлөөлөгчөөр одоо 14 орны 50 тамирчин ажиллаж байна. “Bridgestone Americas” компанийн захирал Гордон Кнапп “Бид элчин төлөөлөгч сонгохдоо зөвхөн спортын амжилт хардаггүй. Тамирчдын амьдралын замналыг ч тооцоолж үздэг. Манай элч болсон тамирчид бол асар их туршлагатай, ямар ч хүнийг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж чадах агуу хүмүүс юм” гэж хэлсэн байна.
Гэрээ ёсоор элчин төлөөлөгчид компаниас санхүүгийн тусламж авч, 2020 оны Токиогийн олимпын үеэр “Bridgestone” компаниас зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох юм.
Сэтгэгдэл ( 0 )