Триатлоны ертөнцөд шинэ шуугиан гараад байна. Токиод болсон олимпын эрх олгох тэмцээнд Их Британийн Жесс Лирмонт, Жоржия Тейлор Браун нар түрүүлсэн. Тэд хөтлөлцөн, хамтдаа барианд орж ирсэн юм.
Тэмцээний дараа Браун “Бид хамтдаа бэлтгэл хийдэг. Амьдрал дээр ч анд найзууд. Хамтдаа барианд орсондоо их баяртай байна” гэж хэлж байлаа. Хэн түрүүлснийг зохион байгуулагч нар фото-финиш ашиглан тодруулж, Лирмонтод ялалт өгсөн билээ.
Гэвч бүсгүйчүүдийн баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Олон улсын триатлоны холбооноос тэднийг дүрэм зөрчсөн хэргээр шийтгэжээ.
“Хэн нэг нь түрүүлэх гэж оролдолгүй, санаатайгаар хамтдаа барианд орсон тамирчны уралдах эрхийг хасна” гэсэн дүрэм байдаг байна. Үнэхээр ч Лирмонт, Тейлор Браун хоёр түрүүлэхийн төлөө өрсөлдөөгүй тул тэдний шагналыг хурааж, Токиогийн олимпын эрхийг нь цуцалсан байна.
Их Британийн ҮОХ эсэргүүцэл илэрхийлсэн ч Олон улсын триатлоны холбоонос хэргийг авч хэлэлцсэнгүй.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан