Казах курес бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бөхийн өргөөнд эхэллээ.
Өнөөдөр 82 кг, 100 кг, 55 кг, 66 кг, 82 кг, +100 жингийн аваргууд тодрох юм. Энэ удаагийн тэмцээний хамгийн эхний ялалтыг 82 кг-ын жинд барилдсан Монголын тамирчин Б.Гаажадамба өрсөлдөгч Энэтхэг улсын тамирчныг ялж авлаа.
Азийн АШТ-д 11 орны 120 гаруй тамирчин зодоглож байна. Тэмцээн маргааш өндөрлөнө.
Тэмцээний аваргууд нэг мянга, үзүүрлэсэн тамирчин 500, хүрэл медаль хүртсэн нь 300 ам.долларын шагналтай. Харин үнэмлэхүй жинд түрүүлсэн бөх гурван мянган ам.долларын шагнал хүртэнэ. Энэ тэмцээнээс ДАШТ-д зодоглох манай шигшээ багийн тамирчдын нэр тодрох юм.
Сэтгэгдэл ( 0 )