Ирландын холимог тулаанч Конор МакГрегор танхайн хэрэгт холбогдоод байна. Конор Дублин хотын “The Marble Arch” бааранд өөрийн нэрийн брэнд вискигээ сурталчлахаар очжээ.
Үйлчлүүлэгч нарт үнэгүй виски өгөн, хүмүүс баярлаж байсан ч ахимаг насны нэгэн эр уухаас татгалзсан байна.
Брэндийг нь тоогоогүйд хилэгнэсэн Конор тус эрийг шанаадсан нь баарны камерт тод бичигдэн үлджээ.
Сэтгэгдэл ( 0 )