Бразилын шигшээ, “Барселона” багийн тоглогч Филиппе Коутиньо Германы “Бавари” багт нэгдэх болжээ.
Энэ жил 27 настай Коутиньо Мюнхен хотын багт 2019/20 улирал дуустал зээлээр тоглох юм. Улирал дууссаны дараа “Бавари” түүнийг худалдан авахад давуу эрх эдлэх нөхцөлтэй гэрээ байгуулжээ.
Коутиньо өчигдөр Испанийн лигийн эхний тойргийн тоглолтоор Бильбаод “Барселона”-гийн хамт очсон ч талбайд гараагүй. Түүнийг “Барса” 145 сая фунт стерлингээр “Ливерпуль” багаас худалдан авч байсан. “Барса”-д тэрээр 76 тоглолтод оролцож, 21 гоол оруулсан амжилттай.
Сэтгэгдэл ( 0 )