“Таллин-2019” чөлөөт бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, “Монголиа Опен” болон “Байгаль Опен” олон улсын тэмцээний мөнгөн медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин, спортын мастер Нандинцэцэгийн Анударь мөнгөн медаль эх орондоо авчирлаа. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын залуучуудын ДАШТ-ий 11 дэх мөнгөн медаль болж байна.
Залуучуудын ДАШТ-д хоёр дахь удаагаа зодоглосон тэрээр өчигдөр эхний даваанд гоц мөргөж, 1/4 шигшээд Казахстаны Ассилзат Сагымбайг 10:0-ээр ялсан.
Хагас шигшээд БНХАУ-ын Мей Дулажиг 12:9-өөр ялсан.
Алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Будапештийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга Японы Харүна Окүнад 2:7-гоор ялагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )