Олон улсын шатрын холбооноос (FIDE) “Бүх цаг үеийн шилдэг шатарчин хэн бэ” гэсэн асуулга явуулжээ.
Санал асуулгад оролцогчдын 36 хувийн саналыг авсан Норвегийн шатарчин, дэлхийн аварга Магнус Карлсен тэргүүлсэн байна.
Хоёрдугаар байрт, 13 дахь дэлхийн аварга Гарри Каспаров 28 хувь, гуравдугаар байрт 11 дэх дэлхийн аварга Америкийн Роберт Фишер 25 хувийн саналаар оржээ.
Магнус 13 нас 148 өдөр буюу хамгийн залуудаа их мастер болсон хүн. 2013 онд Time сэтгүүл түүнийг “Дэлхийн хамгийн нөлөөтэй 100 эрхэм”-ийн тоонд оруулж байв.
Сэтгэгдэл ( 0 )