Какүрюү сагс тоглож, Ооног дэмжинэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 19

Сүмочид дунд манай бөхчүүд сагсан бөмбөгт чадмагаараа алдартай. Их аварга Хакүхо, ёкозүна Какүрюү нар багаасаа сагсан бөмбөг тоглож өссөн хүмүүс билээ.

Манай аваргууд энэ сарын 24-нд Сайтамад болох Япон, Германы сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглолтод уригдсан байна. NHK телевизээс зохион байгуулах нээлтийн ёслолд тэд эхний бөмбөгийг гаргаад зогсохгүй шидэлт гүйцэтгэхээр болжээ.

Какүрюү “Бага зэрэг биеэ барьж байна. Анхныхаа шидэлтээр гоол оруулбал сайхан сан. Багаасаа Майкл Жорданыг шүтдэг байлаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Мөн энэ сарын 27-нд Бүдокан ордонд жүдо бөхийн ДАШТ үзэн сонирхон, анд найз Шёохэй Ооног дэмжих гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top