Эмэгтэйчүүдийн лигт “АРВИС” оноо алдалгүй түрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 19

Тав дахь удаагийн “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн тэмцээн долоодугаар сарын 21-нээс наймдугаар сарын 18-ны хооронд явагдаж, Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” клубийн баг аваргын цом, алтан медалийн эзэд боллоо.

“Арвис” клубийн эмэгтэйчүүдийн баг лигтээ гурав дахь удаагаа аварга болж байгаа юм. Тэд 2019 оны улиралд 10 тоглолтдоо бүгдэд нь ялалт байгуулан, 43 гоол оруулж, ердөө нэг гоол хаалгандаа алджээ.

Энэ гайхалтай амжилтыг үзүүлсэн “Арвис” багийн хаалгач С.Халиун, хамгаалагч А.Алтантуяа, хагас хамгаалагч Н.Намуунаа, довтлогч Ө.Ундрах нар байрлал тус бүртээ шилдгээр тодорч, шагналын тавцанд гарав.

Хэдийгээр аварга авч амжаагүй яваа ч жил бүр амжилттай оролцдог Ц.Ганболд дасгалжуулагчтай “Монголын тэмүүлэл” мөнгөн медалийг хүртсэн бол цомыг хамгаалагч “Дэрэн” энэ удаад хүрэл медалийг энгэртээ гялалзууллаа.

Эмэгтэйчүүдийн лигт “Арвис” гурав, “ХАД” нэг, “Дэрэн” нэг удаа түрүүлсэн гэсэн үзүүлэлттэйгээр ирэх жилийн лигийн тэмцээнийг хүлээхээр болж байна.

Лигийн шилдэг шүүгчээр МХБХ-ны туршлагатай шүүгчдийн нэг О.Хишигтөмөр тодорлоо.

Эмэгтэйчүүдийн лиг, улсын шигшээ багуудад амжилт үзүүлсэн тоглогчид Спортын дэд мастер, Спортын мастер гэсэн эрхэм цолоор энгэрээ мялаасан юм.

Тодруулбал:

СПОРТЫН ДЭД МАСТЕР: Түвшинжаргалын Ундрал, Гүррагчаагийн Хулангоо, Ганчимэгийн Цолмон, Сарантуяагийн Халиун, Магсаржавын Дэлгэржав, Батбаатарын Отгонбаяр, Хаянхярваагийн Пүрэвсүрэн

СПОРТЫН МАСТЕР: Ван Баелийн Лора, Энхцэцэгийн Энхжаргал, Алтансүхийн Алтантуяа, Баярмагнайн Баярцэцэг, Рэгзэний Дэмбэрэлмаа нар тус тус спортын цол зэрэг хүртлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top