Мэргэжлийн сүмо бөхийн зуны тойргийн барилдаан Хоккайдо аралд үргэлжлэн явагдаж байна. Башё явагддаггүй муж, хотын сэтгүүлчид энэ үеэр л бөхчүүдтэй уулзан, ярилцлага авдаг билээ.
Энэ удаад өглөөний бэлтгэлийн дараа сэтгүүлчид их аварга Хакүхогоос “Шинэ зорилго юу вэ” гэж асуухад “Токиогийн олимп хүртэл барилдана гэж ярьж хэлж ирсэн ч илүү алсыг харсан зорилго тавьдаг юм билүү дээ. “Экспо Осака” дэлхийн үзэсгэлэн хүртэл барилдана. Хүн зорилготой байж, хичээн зүтгэдэг” гэж тоглоом шоглоом холин хариулсан байна.
“Экспо Осака” дэлхийн үзэсгэлэн 2025 оны 5-11 сарын хооронд Осака хотод болох юм. Японы “Никкан спортс” сонин “Хакүхо 2020 оны олимп хүртэл барилдана гэсэн зорилгодоо хүрэх нь ойлгомжтой гэж үзээд шинэ зорилго тавьжээ” гэж бичсэн байна.
Сэтгэгдэл ( 10 )
Naas japan chini odoo mgl d padgui
Махан бөмбөгүүд хэд хүотэлч барилдаж болно шүү дээ ямар спорт юм биш
Дийлэхээ байтал барилдаа хө
Яагахд бичсэн сэтгэгдэл устгаад байгаан бэ япон нь үнэн биз дээ
Энэ япон хэд хүртлээ барилдах нь монголчуудад ямар хамаатайн бэ эзэн хаандаа хандаж хэлээ
Эрдэнэсантын гайхамшигт хуу дээ, чадна аа чадна. Ээ дээ бэртэв, баше бурт туруулэх нь чухаг бус, гэмтэл бэртэлгуй 11 - ээс дээш давчихаад, бэлтгэл гайгуй бол туруулчихээд л сумогийн тэргуун суудлыг эзэгнээд Монгол удам угсааг гайхашруулаад л явна шуу, хичээгээрэй
Чаддаг юмаа хийж байгаа хүн бэлтгэлээ биендээ яаг сайхан тааруулаад яваад байвал хэн урд нь гишгэх вээ дээ. Төрмөл бие хүчтэй ухаан хүч чадал 3 зэрэгцэн байгаа л даа