Ирландын холимог тулаанч Конор МакГрегор брэнд вискиг нь уухаас татгалзсан ахимаг насны эрийг шанаадаж байгаа бичлэг саяхан цахим ертөнцөөр тарсан билээ. Хэдийгээр хэрэг явдал Ирландад болсон ч хилийн чанадад энэ явдал ихээхэн шуугиан тарьсан байна.
АНУ-д амьдардаг ирландчууд түүний энэ хэрэгт ихэд эгдүүцжээ. Америкийн Флоридад байдаг “Salty Shamrock” ирланд баарны эзэн “Ирландын холимог тулаанч гэгдэх Конор МакГрегорын аймхай, хөгийн үйлдэл бид бүхний дургүйцлийг төрүүлж байна. Цаашдаа манай “Salty Shamrock” баар түүний вискиг зарж борлуулахгүй бөгөөд Конортой ямар ч талаар холбогдохгүй байхыг хүсэж байна” гэж мэдэгдээд “Конорын вискиг жорлонд асгах нь хамгийн зөв арга” гээд “Proper No. Twelve” вискиг асгаж байгаа бичлэгээ сүлжээнд оруулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
hun hj bga uildeldee ezen shig l bh heregtei l dee tomrood bayjaad ireheer iim l hunii musgui boldgiig haruulj dee